Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гарц шийдэл тодорхойлдог ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.
Хурлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан явуулж, төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах, шуурхай зохицуулалт хийх чиглэлүүдийг өглөө.
Томоохон төслүүдийн газар чөлөөлөлт үргэлжилж байна. Ханын материал орчмын орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 213 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 210-ыг чөлөөлж, 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Сэлбэ орчмын орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбараас 2086-ыг чөлөөлсөн бол Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөлд өртсөн 26 нэгж талбараас 19-ийг, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлд өртсөн 158 нэгж талбараас 105-ыг чөлөөлжээ. Мөн Туулын хурдны зам төсөлд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10-ыг нь өнөөдрийн байдлаар чөлөөлжээ.
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 70 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бол хоёрдугаар маршрутын ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн. Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг 12 дугаар сард боловсруулж дуусгаад ирэх оны нэгдүгээр сард батлуулахаар ажиллаж байна.
Хуралдааны төгсгөлд холбогдох албаны хүмүүст төслүүдийн гүйцэтгэлийг сайжруулах, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх чиглэлийг үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна