НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.304 м2 явган зам тавьсан бол ирэх 2026 онд 12 байршилд 53.74 км туслах гудамж зам, 33.8 авто замын шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт "Туулын хурдны зам"-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2025 онд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн байна.
Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны төлөөлөгчид нийслэлийн хэмжээнд ирэх онд төлөвлөсөн шинээр тавих авто замуудыг тавьснаар түгжрэл хэдэн хувиар буурах, гол замуудыг шинэчлэлтийг маш хийж энэ онд хамгийн олон тойргуудыг өргөтгөсөн. Тиймээс одоо гэр хорооллын замуудыг хэрхэн анхаарч ажиллах талаар тодрууллаа. Түүнчлэн авто замын төсөв хөрөнгө хангалттай тавигдаж байгаа энэ цаг үед түгжрэлийг бууруулах хүрээнд маш олон талын, ялангуяа жолооч нарт чиглэсэн соёлтой хөдөлгөөнд оролцох нөлөөллийн ажлууд болон холбогдох арга хэмжээ авах талаар анхаарч ажиллах чухал байна гэдгийг онцоллоо. Мөн технологийн хурдацтай шинэчлэл хийгдэж байгаа энэ үед нийтийн тээврийн салбарт бодлогын шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг ч дурдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна