Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг энэ сарын 28-ны өдөр банкны төв байранд зохион байгууллаа. Монголын ногоон барилгын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээнд барилгын эко шийдлүүдийг санал болгогч 50 гаруй компанийн төлөөлөл оролцож, салбарын хөгжил, чиг хандлага, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцсон юм.
Мөн Төрийн банкнаас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улс дахь тогтвортой санхүүжилтийн өнөөгийн байдал, банкнаас энэ чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг бизнес эрхлэгчдэд танилцууллаа.
Тухайлбал, ногоон бизнесийн зээл болон ногоон орон сууцны зээлийн мэдээллийг бизнес эрхлэгчдэд танилцуулсан нь ногоон барилгын салбарынханд чухал ач холбогдолтой байсныг Монголын ногоон барилгын хүрээлэнгээс онцолж байв.
Мөн ногоон орон сууцны зээлийн хүрээнд харилцагч 1.0 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг 240 хүртэлх сараар зээлэх боломж бүрдсэн нь BestGER аргачлалыг зах зээлд нутагшуулж, ногоон барилгын зэрэглэл тогтоох, ногоон барилгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрэлтийг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болж байгааг бизнес эрхлэгчид хэлж байсан.
Түүнчлэн Төрийн банк арга хэмжээний үеэр хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдэд ногоон харилцах данс нээж өгсөн бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжигч иргэн, аж ахуйн нэгжид зориулсан энэхүү харилцах дансыг зургаан сараас доошгүй хугацаанд ашигласнаар зарим төрлийн бизнесийн зээлд тогтоосон интервалын доод хүүгээр хамрагдах боломжтойгоороо давуу талтай юм.
Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг энэ оны есдүгээр сард анх зохион байгуулж, Монгол Улсын Ногоон таксономид тусгасан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал бүрд хамаарах 100 гаруй компанийн төлөөллийг нэгэн дор цуглуулж байсан. Харин энэ удаа дэд салбаруудад илүү хүртээмжтэй, үр дүнтэйгээр хүрч ажиллах зорилгоор ногоон барилгын салбарынхныг арга хэмжээнд хамрууллаа.
Цаашид хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, хог хаягдлын дахин боловсруулалт гэх мэт салбаруудад анхаарч, ногоон шийдэл санал болгогч бизнес эрхлэгчдийг шат дараатайгаар энэхүү арга хэмжээнд хамруулахаар төлөвлөж байна.
Итгэл төгс - Ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна