Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулсан.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд нөхцөл байдлын дүн шинжилгээ, судалгааг хийж, урт хугацаанд үечилсэн байдлаар төлөвлөн ажиллах шаардлагатайг онцолж байв.
Ажлын хэсгээс хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, өвчинд өртөх магадлал, үр дагаврын эрсдлийг үнэлэх, эрт илрүүлгийг шинжлэх; орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд нийгэм, сэтгэц-зан үйлтэй холбоотой эсэхийг шинжлэн судлах; хүнсний хүртээмж, шимт байдлыг үнэлэх; эрүүл мэндийн боловсролын түвшинг тодорхойлох; бодлогын шинэчлэл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна