Онлайн покер ажиллуулж байсан иргэдэд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болголоо. Тодруулбал, гар утасны Pokerrr 2 аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шалгаж хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхээр шийдүүлсэн байна.
Дээрх гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222, Japan town хотхонуудад тус бүр байр түрээслэн үйлдэж байсныг газар дээр нь илрүүлэн, цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилсан. Энэхүү гэмт хэргийн гол зохион байгуулагч гэх иргэн Г-д 3 жил 4 сарын хорих ял оноож, 2,1 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгох, бусад хэргийн холбогдогчид 1,6-2,6 жил хорих ял оноож, 7,0-60,0 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор худалдан авсан
Прадо-150 маркийн автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерууд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгохоор болсон байна. Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр үнэлгээ бүхий орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөн тогтоогдож ийнхүү хуульд заасан хариуцлага хүлээлгэжээ. Мөрийтэй тоглоом болон төлбөрт тааврын үйл ажиллагаатай холбоотой хуулийн шинэ заалт, өөрчлөлтийн хэрэгжилт энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй тул гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна