УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн санаачилсан хуулийн талаар ийнхүү тайлбарлажээ.
Тэрбээр,
“Согтуудаа гэртээ орж болохгүй” гэдэг заалтын тухай
Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах үедээ 2024 онд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг шинэчлэн найруулж УИХ-р батлуулж чадсан. Энэ хууль 2024 оны 9-р сарын 1-с хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд
• Анх удаа хүүхдийн үл хайхралтыг хуульчилсан
• Анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан
• Анх удаа цахим орчин дахь хүүхэд хамгааллыг хуульчилсан
• Хүүхэд хамгааллын цахим системтэй болж хүүхэд хаана ч амьдарсан бүртгэл, мэдээлэлтэй болох асуудлыг хуульчилсан. Харамсалтай нь холбогдох албан тушаалтнууд одоо хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна.
• Сум, хороо бүр хүүхэд хамгааллын нийгмийн ажилтантай болж хүүхэд хамгааллын асуудал хорооны засаг дарга, сумын цагдаагийн хавсран хийдэг ажил биш мэргэжлийн хүн 100% хариуцан хийдэг ажил болсон.
Энэ хуулийг мэргэжлийн судлаачид, хүүхэд хамгааллын ТББ-ууд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран боловсруулж, одоо ч хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хуулийн 22.8 дахь хэсэгт “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.” гэдэг заалт орсон.
Энэ заалт хуульд орохоос өмнө Зөрчлийн тухай хуулийн “6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих 7. Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
гэсэн заалт байсан бөгөөд энэ заалтын дагуу хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг торгох зохицуулалт үйлчилж байсан (одоо ч үйлчилж байгаа).
Эрх нь зөрчигдөж, эрсдэлд орж байгаа хүүхдүүдийн 70% орчим нь гэртээ, үүний цаана ахуйн архидалт, эрхийг нь хангаж, хамгаалахгүй байгаа, эрсдэлд оруулж байгаа асран хамгаалагчид байна. Үүнийг бид бууруулахгүйгээр хүүхдийн эрх ярих боломжгүй юм.
Тиймээс хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулсан хэмээн үзэж хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Та архи уугаад гэртээ хариад хүүхэд, гэр бүлээ хүчирхийлэхээр байвал хариад хэрэггүй байх. Хүүхэд, гэр бүл тань гэртээ аюулгүй байх эрхтэй, та түүнийг хангах үүрэгтэй.
Хүүхдийн хүчирхийллийн асуудал бол улс төржих асуудал биш, сошиалаар намайг гутаан доромжлоход ашиглах сэдэв биш. Бид хүүхдийн хүчирхийлэл болохоор сошиалаар сэвээд, бухимдаад өнгөрөх биш хүүхдийг эхнээс нь эрсдэлд оруулахгүй байхад бүх хүн, бүх талаар ажиллах ёстой" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна