Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ өссөнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ нэмэгдэж Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг экологийн эрсдэл дагуулж байна.
Тиймээс лагийг байгаль экологи, хотын иргэдэд сөрөг нөлөөгүйгээр хатааж, шатаан устгах замаар эрчим хүч болгон дахин ашиглах цогц шийдлийг “Лаг хатааж шатаах үйлдвэр” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авч дууссан байна. Цаашид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу төслийн бүрэн шинжилгээг хийхээр бэлтгэж байна.
Төслийн ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллага боловсруулж дууссан. Тус үйлдвэрийг хотын төвөөс 12 км зайд төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барьж, хоногт дунджаар 238 тонн лаг, нийт 843,200 м.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцоолжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор лагийг байгалиар нь хатаах аргыг халж, усгүйжүүлэх технологиор хэмжээг нь багасгаж, тодорхой хэсгийг нь үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээнд ашиглан цэвэрлэгээний үйл ажиллагааны өртгийг бууруулах боломж бүрдэх юм. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд тогтвортой менежментийн шийдэл бий болж, лагийн үнэр, хөрс болон усны бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн Туул голын эко системийн эрсдэлийг бууруулж, хотын бохир усны менежментийг олон улсын стандартад нийцүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд цаашдын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлтийг даах дэд бүтцийн чадавх бүрэн хангагдах урьдчилсан тооцоо гарсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна