Энэ нь дүүргийн төсвийн хөрөнгөөр гэр хорооллын бүсэд анх удаа гал түймэр унтраах, аврах ангитай болж байгаа тохиолдол болж байна.
Тус анги ашиглалтад орсноор Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойролцоох 80 мянган хүн, ААН байгууллагыг гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг илүү ойроос, илүү шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байна.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлагын 70–80 хувь нь гэр хорооллын бүсэд бүртгэгддэг. Гэвч замын ачаалал, хаягийн зөрүүтэй мэдээллээс шалтгаалж, түймрийн голомтод хүрэх хугацаа 5–8 минут, зарим тохиолдод 10–15 минут хүрч, хожимдох тохиолдол бий. Иймээс гэр хорооллын бүс дэх галын аюулыг бууруулах зорилгоор 86 дугаар анги өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.
Монгол улсын галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар нийслэлийн хэмжээнд 35 гал түймэр унтраах, аврах анги байх ёстой гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар 16 гал түймэр унтраах анги үйл ажиллагаа явуулж байна. Цаашид энэ стандартыг мөрдөхийн тулд, нийслэлийн төвийн дүүрэгт гал унтраах аврах анги байгуулах ажил үе шаттай үргэлжиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
66.181.180.247
Чандагадаа амжилт
Хариулах103.26.195.73
Ховд аймгийн намаас сонгогдсон ҮБХ- ны гишүүн Э.Галбадрал ...журмын анд дүүгийн ажил үйлсэд амжилт хүсье.
Хариулах