НИТХ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт хоёр сургууль, нэг цэцэрлэгт гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран нийслэлийн тусгай хэрэгцээт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед хариу арга хэмжээг шуурхай авах, сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа талаар НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат онцоллоо.
Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэг гамшгаас хамгаалах мэдлэгийг сургуулийн онцлог, суралцагчдын хэрэгцээнд тулгуурлан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай галын сарай, гал унтраагуур, галын дохиоллын чанга яригч зэрэг нийт 6 төрлийн 213 ширхэг гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн гишүүн Б.Сэмжидмаа "Тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, болзошгүй аюулын үед өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хангах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, мэдлэг ойлголтоор хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн хоёр сургууль, нэг цэцэрлэгт шаардлагатай гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгслийг гардуулан өгч байна. Цаашид нийслэлийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллана" хэмээн онцлов.
Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын газраас анхан шатны багаж, хэрэгслийг хэрхэн ашиглах, болзошгүй гамшиг ослын үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг хүргэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна