Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Карьеруудаа бэлдсэн, ажлын зураг дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байна. Газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна. Маргааш Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч Туулын хурдны замын трассд орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлнэ. Ирэх гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийж эхэлнэ. Ингээд 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурах юм. Туулын хурдны замын холбоос буюу Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээнэ. Ингээд энэ ондоо багтаан гүйцэтгэгчээ шалгаруулж, гэрээ хийхээр төлөвлөж байна. Тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 40 хувиар буурна. Улаанбаатар хотод 84 мянган машин л зорчих боломжтой замын дэд бүтэцтэй. Гэтэл сүүлийн үед 600 гаруй мянган машин өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Зуны урин дулаан цагт буюу түгжрэл багатай үед 450 орчим мянган машин хөдөлгөөнд оролцдог. Туулын хурдны зам, Тойрог хурдны замыг барьснаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сийрэгжинэ. Нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй үргэлжилж байна” гэлээ.
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна