Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр өргөн мэдүүллээ.
Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.
Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна