Томуу, томуу төст өвчний үеэр хүүхдийг зөв асарч хамгаалах нь өвчнөөс сэргийлэх, мөн өвчлөлийг хүндрүүлэхгүй байх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр хүүхдийн биеийн дулааныг хадгалах, хангалттай шингэн уулгах, тохирсон хооллолтыг анхаарах нь биеийн эсэргүүцлийг дэмжихэд хамгийн үр дүнтэй арга.
Хүүхдийн хэвийн биеийн халуун 36–38 хэмийн хооронд байдаг бөгөөд хүүхэд даарах үед заавал өвдөж байна гэсэн үг биш юм. Гэвч даарч хөрөх нь биеийн эсэргүүцлийг сулруулж, улмаар ханиад, томуу авах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул хүүхдийг цаг агаарын нөхцөлд тохируулан дулаан хувцаслах шаардлагатай.
Мөн томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шингэнийг энгийн үеийнхээс хоёр дахин их уулгах хэрэгтэй. Вирусийн хорыг биеэс гадагшлуулахад шингэн зүйл уух нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Уух шингэнийг усан суурьтай, маш шингэн бүтэцтэй байхаар сонгох нь зүйтэй. Харин газтай ундаа, өтгөрүүлсэн жүүс зэрэг нь шингэн алдахад хүргэдэг тул огт өгөхгүй байхыг анхааруулж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ биеийн дулаан, хоол хүнс, шингэн хэрэглээг тогтмол хянаж, ханиад томууны улиралд илүү анхааралтай байх нь чухал юм.
Хүүхдийн эмч А.Оюунчимэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна