Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг, урвалж оношлуур худалдан авахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг дуулгалаа.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 80-140 хүүхэд үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл ачаалал гурав дахин нэмэгджээ. Нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 20 ор дэлгэж, орны тоог 100-д хүргэсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн 7 хоногт 839 хүнд үзлэг хийснээс 60 хувь нь 5-14 насныхан байжээ. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн 75 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өндөр халуурах, цээж шуугих, хоолой сөөж бачуурсан зэрэг шинж тэмдгээр илэрч буй томуу, томуу төст өвчлөлд бага насны хүүхдүүд илүү өртөж, хүндэрч байгааг эмч нар онцоллоо. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр хийх үзлэгийг тогтмолжуулах шаардлагатай гэв.
Бүх шатны эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 17:00-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж эхэлснээр 2-3 цагийн хүлээгдэл нэг цаг болж буурсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцууллаа.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна