Б.Эрдэнэсүхийн хүү: Төрсөн хүүгээ цагдаад өгч, ялыг нь хөөцөлдөж явдаг хөгийн эр дээ, та

Moderator
2025/11/24

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа. Тэгвэл хэргийн талаар эхнэр нь шүгэл үлээж, мэдэгдээд байгаа бол Б.Эрдэнэсүхийн хүү нь цахим хуудаснаа мэдээлэл нийтэлжээ. Тодруулбал,

"Надад хүүхэд нас гэж байгаагүй. Насандаа ганц удаа хэрүүл маргаан, хүчирхийлэлгүй, гэр бүлээрээ баяр тэмдэглэж байгаагүй. Ээжийгээ өмөөрч цагдаа дуудах болгонд маргааш нь ял нь эргээд над дээр ирдэг. Монголын цагдаа, шүүх гэж хамгийн хогийн мөнгө харсан амьтдын цугларсан газар байдгийг аль 7, 8 настайдаа бүрэн мэдэрч ухаарсан. Гэртээ харих дургүй. Гэрт аав ирэхэд хоолой зангирч, бие хөдлөхөө байдаг байсан.

Том болоод эцгийгээ дийлдэг болоод ирэхэд, хамт байхгүй үед үргэлж ээжийг нууцаар зодож тамлаж, яргалдаг. Хутга, алх, сэрээ барьж дайрдаг байсныг чинь саяхан мэдлээ. Хүүдээ атаархаж хорсож, өшөөгөө авдаг ийм хогийн эцэг байснаас байгаагүй нь дээр шүү дээ. Би хүүхэд байхаасаа өөрийг чинь харж, жигшиж өссөн. Ухаан орсон цагаасаа ганц хүнээс айж, ийм эцэгтэйдээ харамсаж явдаг байсан шүү. Аавгүй айлын хүүхдүүдийг харж атаархаж, аз жаргалтай айлуудыг харж шөнө болгон уйлдаг байсан. Амьдрал иймээрээ үргэлжилнэ. Нэг л өдөр тэвчээр алдарч амиа хорлоно гэж өөртөө найдаж өдөр хоногийг өнгөрүүлж амьдарчээ.

Надад мөрөөдөл байсан. Надад мөрөөдөл хобби дуртай зүйл байсан. Бүхнийг нурааж дэвсэлсэн хүн нь та. Үйлийн үр өөр дээр чинь эргээд очих болтугай" гэжээ.


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.160
    2025/11/24

    Новшийн ийм эцэг гэсэн нэр зүйсэн араатанг үзэн ядаж байна Хууль нь гууль болсон нь үнэн ш дээ Мөнгө эрх мэдэлтэй хүнд үйчлэнэ????

    Хариулах
  • 202.179.28.6
    2025/11/24

    Энэ хүн үр хүүхдийнхээ. аз жаргалыг дэвсэлсэн араатан

    Хариулах
  • 103.212.118.46
    2025/11/24

    Иргэддээ үйлчилдэггүй хуультай байх гэж гомдмоор юм аа.Зовсон хүн л хууль хүчний байгууллагад аврал эрэн хандаж, очиж байгаа ш дэ.

    Хариулах
  • 103.212.162.118
    2025/11/24

    Бурхан минь

    Хариулах
  • 202.55.188.118
    2025/11/24

    Ёр нь.. Иймэрхүү гэр бүл нийгэмд бдг.Гэр бүлийн хууль.хүүхдийн аав.ээж бх эрхийг нухацтай ярилцаж шинэчлэн тогтоомоор бна

    Хариулах
  • 202.9.46.162
    2025/11/24

    эвий дээ үр хүүхдээ ингэж зовоох гэж дээ үйлийн үрээ яаж дааж амьдарна даа

    Хариулах
  • 202.126.91.127
    2025/11/24

    Ёстой доо үйлийн үр хаалга андуурдаггүй сагасан новш вэ... хүүдээ ингэтлээ адлагдана гэдэг Аймаар шүү????????????????

    Хариулах
    • 66.181.191.160
      2025/11/24

      ????

  • 66.181.171.253
    2025/11/24

    Өнөөдөр энэ харгис дарангуйлагчыг хатуу ял өгмөөр байна Зүүдэнд ормоор аймшигтай яргачин юм

    Хариулах
  • 202.55.188.35
    2025/11/24

    Хорвоо чи Хүний зовлонд ханах болоогүй юмуу..

    Хариулах
  • 202.126.88.105
    2025/11/24

    Муу эцгийн балагийг дүү минь үүрэх ёсгүй.Харин ч ээж дүү нартаа эцгийн мэдүүлээгүй хайр халамжийг үзүүлээд өг.

    Хариулах
  • 202.126.88.77
    2025/11/24

    Эрдэнэдэсүх гэх новш ямар муу муухай хүн нь биеийн хэлэмжээсээ угаасаа л ойлгомжтой байсан шүү дэ???? одоо жүжиг тоглоод уснаас хуурай гарахыг мөрөөдсөн юм байх да????

    Хариулах
  • 103.229.123.54
    2025/11/24

    Ийм ч эцэг байх гэж! Хүү нь ингэтлээ өшрөх ямрав?

    Хариулах