Улаанбаатар хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орсноор автозамд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй болсон. Иймд дүүрэг бүр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын нийт 285 ажилтан 40 машин,механизм, 48 гар төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна. Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 7 тонн давс, 96 тонн бодис цацаад байна. Дүүргийн хэмжээнд 513 тонн давс, 500 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

Баянгол дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846.420 ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын 81 ажилтан цэвэрлэж байна. Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн 11 тонн бодис, 20 тонн давс цацаад байна.
Дүүргийн хэмжээнд 398.5 тонн бодис, 625 тонн давсны нөөцтэй байна. Нийт 29 рейсээр 121.8 тонн цэвэрлэж тээвэрлэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна