Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.
Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Монгол Улсаас ЮНЕСКО-ийн холбогдох жагсаалтад амжилттай бүртгүүлсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”, "Монгол нүүдлийн зан үйл", "Наурызын баяр”, "Хүйс толгойн хөшөөний бичээс”, "Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” зэрэг 5 өвийн батламжийг холбогдох байгууллагын удирдлагуудад гардуулан өгөв.
Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-гийн 108 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагатай боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлэн хөгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улс 2023 онд “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад, 2024 онд “Монгол нүүдлийн зан үйл”-ийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад, 2025 онд “Наурызын баяр”-ыг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад, “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Дэлхийн жагсаалтад тус тус бүртгүүлсэн гэж Монгол Улсын Гадаад харилцаан яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна