Тээврийн прокурорын газраас 2025 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалж үзэхэд 48 ослын улмаас 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 12 хувиар өсжээ.
Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, 7 хүүхдэд хүндэвтэр, 4 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар нь авч үзвэл 16 нь 17 настай, 7 нь 16 настай, 5 нь 15 настай, 4 нь 15-аас доош насныхан байх бөгөөд 25 нь эрэгтэй, 7 нь эмэгтэй хүүхэд байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хоёр дугуйт” унасан иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар зохицуулалт хийсэн боловч иргэд замын хөдөлгөөнд мотоцикл, суррон унаж оролцох тохиолдол гарсаар байна.
Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албатай хамтран иргэд, олон нийтийн Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж, олон нийтэд хүргэн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
103.212.162.175
2024 оны 9-р сард Сурронд мөргүүлсэн өнөөдрийг хүртэл хохироод байж байна даа.
Хариулах