Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна.
Гэвч ашиглалтад оруулсан эдгээр сургууль, цэцэрлэгийн зарим нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын салбарт энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч зарим цэцэрлэгийн үйл ажиллагаа огт эхлээгүй, зарим сургуулиуд 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгыг дуусгаж, энэ сарын 17-нд ашиглалтад оруулаад байна. Энэ цэцэрлэгийн барилгын ажил 2020 онд эхэлсэн байдаг. Энэ мэт олон ажил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 2018 оноос хойш гацсан байсан. Уг ажлыг 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлж, нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаад байна. 62 дугаар сургуулийн өргөтгөл нь нийт 25 ангитай. Гэтэл өнөөдрийн байдлаар 12 ангийг нь тохижуулсан байна. 13 анги нь сандал ширээгүй байгаа. Яг ийм нөхцөл байдалтай 12 сургууль байгаа бол 8 цэцэрлэгийн зөөлөн, хатуу эдлэлийг салбар яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс болж бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байдалтай байна” гэлээ.

Мөн 2026 оны улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 10 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байсан. Харин нийслэлийн төсвийн төсөлд дахин 11 сургууль, цэцэрлэг барих төсвийг суулгахаар төлөвлөж байна. Түүнчлэн 33 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлтийн ажил үргэлжилж байна. 2026-2027 онд 84 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Ингэснээр нэг ангид суралцаж байгаа хүүхдүүдийн тоо буурч, хүртээмж нэмэгдэнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна