УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ: "МАН-ын шинээр сонгогдсон дарга Н.Учрал ярьж байгаа шигээ намдаа өөрчлөлт авч ирж чадах болов уу? " гэсэн манай сэтгүүлчийн асуултад тэрээр: "Авч ирээсэй гэж найдаж байна. Адилхан залуу хүний хувьд, бид нас чацуу.
Хэдийгээр нас чацуу ч Н.Учрал бол улстөрд идэвхтэй оролцоод 10 гаруй жил, УИХ-ын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдож байгаа хүний хувьд миний хажууд улстөрийн туршлага арвин байна. Манай үеийнхэнд байдаг нэг давуу тал бол өсөхийн өлөнгүй санагддаг.
Өөр дээрээ овойж оцойлгоод байдаггүй онцлогтой. Тийм шинж чанар нийтлэг ажиглагддаг. Харж л байя. Айлын намын дарга шүү дээ. Улстөрч хүний соёлын хувьд би баяр хүргэсэн.
Улстөрийн хувьд бид өрсөлдөх нь байна. Гэхдээ нийтлэг ашиг сонирхол, нэгдмэл үнэт зүйлээрээ хоорондоо зодолдож болохгүй шүү гэдэг байр суурьтай байдаг. " гэж хариулсан юм.
М.Чойжал
sonin.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна