Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна. Тодруулбал, агаарын бохирдлын 44.2 хувийг дулааны цахилгаан станц, 31 хувийг гэр хороолол, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлдэг. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад тооцвол, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарын бохирдлын дийлэнхийг бүрдүүлж буй гэр хорооллын утааг бууруулахад тэр хэмжээгээр бохирдол буурна хэмээн тооцож, хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлш гэх хагас коксон шахмал түлш, хийн түлш, дулаалга, орон сууцжуулах зэргээр бодлогын арга хэмжээнүүд авч байна. Гэсэн хэдий ч агаар бохирдуулагч бодисын нэг нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлдэг учир агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын утааг бууруулах, орон сууцжуулах төслүүд зайлшгүй чухал.
Дараагийн ээлжид автомашины утааг бууруулах нь зүйтэйг судалгаанаас харж болно. Учир нь агаар бохирдуулагч тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашины утаа эзэлдэг байна. Ядаж байтал Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.19 хувь нь буюу 594 мянган тээврийн хэрэгсэл нь 10-аас дээш жилийн насжилттай юм. 10-аас дээш жил явсан машин бага хурдтай хөдөлгөөнд оролцоход, түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их ялгардаг байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.
Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ. Дуу чимээний бохирдлын хүлцэх хэмжээг 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб буюу 15 дб-ээр их байна. Судалгаагаар автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтойг дүгнэжээ.
Хамгийн харамсалтай баримт бол агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийг бүрдүүлдэг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын болон автомашины утааг бууруулахад бодлогын арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
103.57.95.243
Avtomashin agaar bohirduulj bn gedeg teneglelee hezee bolih ve? Zun tegvel yagaad bohirduulahgui bgaan?
Хариулах