Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгаа энэ үед өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн хоёр удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал:
Хөвсгөл аймгийн түнэл сумын навчилтай багийн “цэнгэл” нуурын мөсөн дээгүүр 6 зорчигчтой 3 автомашин нуурын мөсөнд цөмөрч, зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарч, автомашин нь живсэн дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, нуурын эргээс 10 метрийн зайнаас "киа бонго-3" загварын ачааны автомашиныг татан гаргалаа.
Нуурын эргээс 280 орчим метрийн зайд “тоёота пробокс” загварын суудлын цөмөрсөн байгааг татан гаргахаар ажилласан боловч нуурын мөс хэт нимгэн байгаа тул татан гаргах ажиллагааг түр зогсоогоод байна.

Өвөрхангай аймгийн хужирт сумын “орхон” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин голын мөсөнд цөмөрч орсон, автомашинд зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарсан дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын хужирт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа.
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл 23 удаагиийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 22 иргэний амь насыг авран хамгаалсан.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байгаатай холбогдуулан гол, нуурын мөсөн бүрхүүлийн тогтоц харилцан адилгүй байгааг мэдээллээ.Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Сэтгэгдэл бичигдээгүй байна