Өнгөрсөн долоо хоногт "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай скочдож, хүлсэн гэх асуудал үүсэж, цахим орчинд бичлэг нийтлэгдсэн.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "ХУД-ийн 23 дугаар хороо, Арцатын ам, Агарта хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг "Сансар гарден" цэцэрлэгт хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд, цэцэрлэг ажиллаагүй бөгөөд гадна хаалганы шил хагарсан цоожтой байсан. Тус байгууллагын эрхлэгч нь жирэмсний амралттай, цэцэрлэг 2 бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй, 1 бүлгийн багш, 1 туслах багш, 1 тогоочтой үйл ажиллагаа явуулж байна. Энэ сарын 11-нд эцэг эхийн группэд тухайн өдрийн хоолны мэдээллийг зургаар оруулах үед хүүхдийг скочоор ороосон байсан нь харагдаж, эцэг эх камер шүүж ХУД-ийн цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж байна. Мөн тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байгаа талаар Боловсролын хяналтын улсын байцаагч мэдээлэл өгсөн" гэв.
Мөн тэрбээр "Шалгалтын ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас тухайн багшид хариуцлага хүлээлгэнэ. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна. Би ч өөрөө цэцэрлэгийн насны бяцхан охинтой. Ийм ёс бус зүйлтэй эвлэрч болохгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулах болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна