Хуульч О.Батхүү УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр болжээ.
Тодруулбал, тэрбээр өнгөрөгч есдүгээр сард үл хөдлөх хөрөнгө борлуулахад авдаг 2 хувийн татварыг болиулах олон нийтийн өргөдлийг санаачилж, түүнийг нь 100 мянган иргэн дэмжсэн билээ. Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрч буй хэдий ч УИХ-ын түвшинд авч хэлэлцэхгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, энэ сард багтаан хэлэлцэхийг шаардаж буй аж.
Энэ тухайгаа хуульч О.Батхүү "Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгох олон нийтийн өргөдлийг есдүгээр сарын 15-нд УИХ-аар хэлэлцэхээр болсон юм. УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэгдээд цааш явах ёстой байтал ерөөсөө хэлэлцэгдэхгүй байна. Өмнө нь олон нийтийн гаргаж байсан өргөдлүүдийн адил аваад дарчихлаа.
Уг нь сонгуульд өрсөлдөх үедээ тэд "Иргэдийн амьдрал хүнд байна. Татварыг бууруулна" гэж амлалт өгсөн. Сонгуулиар гоё юм ярьдаг. Төрийн ордонд ороод суухаараа иргэдээ мартдаг юм байна.
Уг асуудлын Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахалж байгаа. МАН-ын жагсаалтын номер нэг. Энэ хүн хэвлэлд маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Татварын асуудлыг зөвхөн боловсрол мэдлэгтэй хүмүүс ярих ёстой гэнэ. Тэгэхээр татвар бууруулъя гээд санал өгч, гарын үсэг зурсан 100 мянган иргэн тэр хүний нүдээр бол боловсрол мэдлэггүй, улны "орк"-ууд юм байна.
Хоёрдугаарт, татвар бууруулах асуудал бол попролт гэж байгаа юм. Энд ерөөсөө попролт байхгүй. Бид цалингийнхаа 45 хувийг татварт өгч байгаа. Татвар төлсөн мөнгөөрөө байр, байшин авдаг. Дараа нь томруулъя гээд зарахаар улс дундаас нь 2 хувийн татвар авч байгаа. Энэ бол буруу. Мөн, иргэд өвчин тусаад байр байшингаа зарж болно. Энэ үед мөн л 2 хувийн татвар авч байгаа. Энийг хүчингүй болгох гэхээр УИХ-ын гишүүд биднийг үл тоогоод, доромжлоод байна.
Өнөөдөр би УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Олон нийтийн өргөдлөө хэлэлцээч. Хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч. Арваннэгдүгээр сард багтаагаад энэ асуудлыг шийдээч.
Энэ хүмүүс албан тушаал, сандал ширээгээ булаацалдаад хэдэн сар хэрэлдлээ. Бид ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа. Маш олон хүн энэ хууль хэзээ батлагдах бол гээд хүлээж байна.
Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд амьдрал мэдэхгүй байна. Г.Лувсанжамц гэдэг залуу Японд сургууль төгсөөд, ажиллаж байсан гэсэн. Иргэдийн бодит амьдрал ямар хүнд байгааг мэдэхгүй байна. Энэ хүн яахаараа Монгол Улсын 100 мянган иргэнийг мэдлэггүй гэж доромжилж байдаг юм. Монголд ямар гавьяа байгуулж, хэдэн төгрөгийн татвар төлсөн юм" хэмээн хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна