Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хүүхэд гэмтсэн зам тээврийн ослыг судлахад 552 зам тээврийн ослын улмаас 606 хүүхэд өртсөн байна.
Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн их бүртгэгджээ.

Тодруулбал: Баянзүрх дүүрэгт 148,
- Хан-Уул дүүрэгт 126,
- Сонгинохайрхан дүүрэгт 102
- Сүхбаатар дүүрэгт 92
- Баянгол дүүрэгт 88,
- Чингэлтэй дүүрэгт 50 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.
Зам тээврийн осолд өртсөн 606 хүүхдийн 376 нь явганаар, 98 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 132 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ осолд өртжээ.
Хүүхэд хохирсон зам тээврийн ослын улмаас хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан 140 хэрэгт Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан, 71 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, буруутай этгээдэд ял оногдуулсан байна.
Тус прокурорын газраас замын зорчих хэсэг хальтиргаа, гулгаа ихтэй байгаа тул 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх, жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөлөөс шалтгаалан хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна