Э.Дөлгөөн: “Physical Asia” тэмцээн биеийн хүч, ур чадвар, сэтгэлийн тэнхээг бүхэлд нь шалгасан сорилт байсан

Moderator
2025/11/12

Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг тун амжилттай оролцож буй. Тэгвэл уг тэмцээнд оролцож буй сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн "Монголын багийн нэг хэсэг болж оролцох боломж олдсон нь миний хувьд үнэхээр онцгой туршлага байлаа. Энэ тэмцээн биеийн хүч, ур чадвар, сэтгэлийн тэнхээг бүхэлд нь шалгасан сорилт байсан.

Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Дэмжиж, итгэл өгсөн бүх хүндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна