Э.Боргил: Хандаа маань “Дайчид” багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс

Moderator
2025/11/12

Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг тун амжилттай оролцож буй. Төслийн удирдагч Э.Боргил "За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь...Өчигдрийн дугаараас болоод Хандсүрэнг яагаад оруулсан юм. Арын хаалгаар оруулсан уу? гэх мэт урам хугалмаар мессежүүд их ирж байна. Хандаа руу маань ч дайралт их байх шиг байна.

Спортод ялах нэгэн байхад, ялагдах нэгэн байдаг нь спортын жам юм шүү дээ.

Ер нь аливаа спортод ялангуяа багийн спортод амжилт үзүүлэхэд зөвхөн талбай дээр гарч тоглохоос гадна олон зүйлсээс хамаардаг. Ялсан ч ялагдсан ч нэг нэгэндээ итгэж, бие биенээ үргэлж дэмжиж, үргэлж урмаар тэтгэж, нэг хүсэл нэг зорилго дор нэгдэж байж амжилт гаргадаг.

Хандаа маань яг л тийм хүн юу ч тохиолдсон үргэлж “Бид чаднаа” гээд бусдыгаа тултал дэмжиж, “Дайчид” багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс гээд хэлчихэд нээх буруудахгүй байх.

Та бүхний зарим нь мэдэхгүй байх. Тэгэхдээ Хандсүрэн маань волейболын Монголын анхны легионер тоглогч. Монголынхоо нэр хүндийг аль хэдийн өөрийн чаддаг зүйлээрээ өндөрт өргөж яваа хүн.

Одоо хүртэл Япон Улсын дээд лигт маш амжилттай тоглож явна. Энэ хүн бидэнд ямар ч өргүй шүү. Харин ч бид эцсээ хүртэл тэмцэж, гэмтсэн ч гэсэн гүрийж гүйлтээ дуусгасанд нь, Монголынхоо нэрийг мандуулж яваад нь талархах ёстой.

Өчигдөр Хандаатайгаа холбогдож ярихад хамгийн их урмаар тэтгэж, “Зүгээр дээ дараагийн удаа заавал ялаарай” гэсэн мессежүүдийн ихэнх нь бусад улсаас байна гэж ярьж байна лээ. Бүр өрсөлдсөн Турк, Япон, Солонгос улсын иргэд манай хүнийг дэмжиж байгаа юм. Гэтэл бид "Чи яаж орсон юм", "Волейболын холбоогоор хэлүүлсэн үү", "Явж үх’ гэх мэтээр хэмлэж байдаг. үнэхээр урам хугарам байна шүү.

Хандаа маань цэвэр өөрийн авьяас хүч хөдөлмөрөөрөө энэ шоунд сонгогдож оролцсон юм шүү. Монголын багийн зохион байгуулалтыг хариуцаж ажилласны хувьд хэлэхэд бидэнд ямар ч арын хаалга, ямарваа нэгэн улс төрийн оролцоо байгаагүйг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цэвэр хүсэл эрмэлзэл, эх орноо таниулах гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөж манай багийнхан ажилласан юм шүү.

Унасан нэгнээ улам түлхдэг биш, татаад босгодог, дараа нь ялна даа гээд урмын үгээрээ сэтгэлийн тэнхээ өгдөг, ер нь бие биендээ хайртай байгаарай Монголчуудаа! Бид чинь цөөхүүлхнээ шүү" гэжээ.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.11
    2025/11/12

    Mongoliin mass uneheer l tiim yaduu setgelgeeteishuudee~ bas heden uyeeree er ni hund uram ugch goy ug helj mededgui, hund uram ugch goy ug helvel amiig ni avchih yum shg, bolj butej bga zuils yarival alchih yum shg, huniig uulj goochlohdoo am uralduuldag tiim sonin handlagatai humuus. Bundguriinhuu hemjeend setgej bgama gj helhees bur uruvdmuur baidag yum. Tooh hereggue Olon uls chamaig demjij bgam chine, tgte l gomdmoorldoo~ ailiin humuus iim bxd manaih yagaad gmeer…

    Хариулах
  • 209.227.130.18
    2025/11/12

    Ядруухан бодол сэтгэхүүтэй юмнууд нь өөрсд шигээ юм бүхнийг ар өврийн хаалга, танил тал, хамаатан садангаараа болгодог гэж мөөрөөд байгааг ойлгоорой. Хандаа дүү минь ясны тамирчин юм чинь тоохгүй байлгүйдээ. Монголын тамирчиддаа амжилт хүсье. Та нар минь бидэнд нар гүйгүүлсэн аварга шүү

    Хариулах
  • 59.153.113.180
    2025/11/12

    Яг үнэн юуч мэддэггүй мэдлэг гэж тэг заачихсан шоу гэж юу болдгийг төсөө ч байхгүй муу мөртлөө атаархуу Хорчин хүний адгиин шаарнууд өмхии амаа л билүүдэж хэвтдэг юмдах

    Хариулах
  • 59.153.112.235
    2025/11/12

    Манай баг сайн байсан шүү амжилт хүсье

    Хариулах
  • 122.201.31.194
    2025/11/12

    Тийм шүү амжилт

    Хариулах
  • 66.181.161.227
    2025/11/12

    Мааш мундаг манай Team

    Хариулах
  • 66.181.190.234
    2025/11/12

    Шүүмж сайн шүү дээ өөриигөө хурцалж улам хөгжихөд нь ташуур болж өгнө

    Хариулах
    • 59.153.113.180
      2025/11/12

      Тиимээ гэхдээ зөв шүүмжилж сурах нь чухал зарим эргүүнүүд муухай хар үг хэллэгтэй байх юм тэдний хэл нь тасарч нүд нь сохроосой