Аав хүү хоёрын тэнэглэлд цэг тавья

Moderator
2025/11/11

Монгол төрийн сэнтий болгонд заларч явсан Н.Энхбаяр гэдэг хүний хэмжээлшгүй шуналд монголчууд, монголын төр цэг тавих цаг нь ирсэн. Тэрбээр төрийн тамга атгаж, эрх мэдлийг атгаж байх цагтаа монголын ард түмний өмч болох өргөө зочид буудлыг хувьчлал нэрээр хуйвалдан авч ашиг хонжоо хийж үр хүүхдээ улстөрд чихэж УИХ-ын гишүүн болгочихсон яваа нь бодит үнэн. Нэгэн цагт хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой хэмээн номлож явсан Намбарын нас намбатай хүү хуулиа уландаа гишгэчихсэн ард түмний өмчийг “миний өмч, миний юм” хэмээн аархаж хүү Э.Батшугар нь хүртэл “Өмчөө өгөхгүй. Битгий давараад бай. Шүүх манай өмч гэсэн шийдвэрийг нь гаргачихсан. Өргөө зочид буудлыг нийслэлд өгөхгүй” эмээн шүд зуун ярьж зогссоныг та бид харсан. Уг нь хотын дарга Х.Нямбаатар Н.Энхбаяраас болж Билэгт, Батбаяр гээд үе үеийн хотын дарга нар шоронд суусан. Би дараагийнх нь болмооргүй байна хэмээсэн. Яг үнэндээ 2014 оны 7 дугаар сард хотын дарга асан Ц.Батбаяр НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн  хэрэгт буруутгаж тэдэнд ял оноож байсан түүхтэй.

Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа бусдаас давуу эрх эдэлж, нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авснаас болж Ц.Батбаяр, Билэгт нар шоронд сууж эрүүл мэнд, нэр төр, улстөрийн карьеар гээд бүх зүйлээрээ хохирч үлдсэн ч Н.Энхбаяр гэдэг хүн улам мандан бадарч МАН-д дагаар орж авч болох бүхий л эрх мэдлийг өөр өөртөө бий болгосон хэмжээлшгүй шуналтан

 “Үнэнээр явдал үхэр тэргээр туулай гүйцэнэ" гэх мэргэдийн үгийг байнга амнаасаа унагаж яваа Н.Энхбаяр гуай үнэнийг баллуурдаж, мунхагаар бусдыг гүжирдэж яваа хүн хуулиа мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж, хуульд үндэслэж гарсан шийдвэрийг үл хүндэтгэж байгаа нь түүний ямар хүн бэ гэдгийг бэлхнээ илтгэнэ. 

Эцэст нь Н.Энхбаярын эд мөнгө, эрх ямбаны хязгааргүй шуналыг нь хүү Э.Батшугар нь өвлөн авч хээв нэг хуулийг гууль болгох үгийг амнаасаа унагаж буй нь түүнийг хэн бэ хэний хүү вэ гэдгийг харуулна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    2025/11/12

    БАТШУГАР ОДООНЫ ЗАЛУУ УЛС ТӨРЧИД ШИГ ПОПРОХГҮЙ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ САНААЧИЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА НЬ ТААЛАГДДАГ. АРД ТҮМНИЙГ САНХҮҮГИЙН ХАР ЖАГСААЛТААС ГАРГАСАН НЬ ИХ САЙН ЗҮЙЛ БОЛСОН. ИЙМЭРХҮҮ ЗАХИАЛГАТ БИЧЛЭГҮҮД Ч ДЭЭ.

    Хариулах