Дүүргийн хэмжээнд төвийн болон гэр хорооллын авто зам, өгсүүр уруу чулуун зам, зуслангийн чиглэлүүдэд давс, бодис цацах, цас түрэх, зам талбайн цэвэрлэгээ хийх, зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Moderator
Өчигдөр 11 цаг 12 минут

Дээрх ажлыг давс, бодис цацах зориулалтын 6 техник, 2 шүүрдэгч , 2 ковш зэрэг нийт 10 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Мөн Хувьсгалын зам буюу Тасганы овооны уулзвараас Буурал ээж хүртэлх чиглэлд 15 зам талбайн ажилчин, 5 жолооч, нийт 20 ажилтан ажиллаж, авто болон явган зам, автобусны буудал, хананаас хана хүртэлх талбайд давс, бодис цацах, хар цас ачих, тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Одоогийн байдлаар дүүргийн төвийн болон гэр хорооллын авто зам, явган зам, зуслангийн чиглэлийн зорчих хэсгүүд халтиргаа гулгаагүй, хөдөлгөөн хэвийн байна.

#ЧингэлтэйДүүрэг #ЧингэлтэйнМэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна