Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт зам талбайн үйлчилгээний 75 ажилтан, 15 машин, тусгай зориулалтын техниктэйгээр давс бодис цацаж, зам талбайг цэвэрлэж байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэнээс тодруулахад “Чингэлтэй дүүргийн хэмжээнд үүрийн 04:00 цагаас эхлэн есөн давс бодис цацах техник, дөрвөн шүүрдэгч, хоёр ковш нийт 15 машин, тусгай зориулалтын техниктэйгээр 75 ажилтан зам талбайг цэвэрлэж, давс бодис цацаж байна. Гэр хорооллын замуудад халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байгаа учраас давс, бодисын нөөцийг бүрэн хангасан. Нийслэл, дүүргийн хэмжээнд цас цэвэрлэгээний техник нэлээд шинэчлэгдсэн. Ингэснээр цасыг хурдан шуурхай, хялбараар цэвэрлэж байна. Энэ жил авто замын нуух, явган замын цэвэрлэгээг техникээр хийж байгаа онцлогтой. Дүүргүүдийн зам цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцдаг болсон. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метрийн газрыг цэвэрлэж хэвшихийг уриалж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хариуцсан авто зам болон явган замд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, Өвөр гүнт зуслан чиглэлд 10 тонн, гэр хорооллын авто замуудад 25 тонн, хотын төвөөр 10 тонн, нийт 45 тонн давс авто зам дээр цацаад байгаа аж. Дүүргийн хэмжээнд 1314 тонн давс, 1760 тонн бодис, 476 тонн дайргын үлдэгдэлтэй байна. Авто замын нөхцөл хүндэрч болзошгүй үед давс бодис цацах болон ажилчдын бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг албаны хүн онцоллоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна