Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
“Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрийн байр болон агуулахаа өргөтгөж, дотоодын лаборатори, цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулаад байна.
Ингэснээр хүчин чадлаа 2.4 дахин, борлуулалтын орлогоо хоёр дахин нэмж, бүтээгдэхүүний нэр, төрлөө олшруулан, шинээр ажлын байр бий болгожээ.
“Хүнсний хувьсгал”-ын дүнд жижиг аж ахуйн нэгжээс дунд аж ахуйн нэгжийн эгнээнд шилжсэн тухай компанийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал танилцууллаа.





“Еден” ХХК 2005 оноос жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Өдгөө импортыг орлох, чанарын баталгаатай эрүүл, аюулгүй 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ.
“Еден” нэрийн нэрс, аньс, чацарганы өтгөрүүлсэн шүүсний зэрэгцээ “Baby Goody” жимсний нухаш, “Жигмэд, Тогмид” повидло, “Vota” цэвэр ус, жинхэнэ жимсээрээ “Edber” зэргийг зах зээлд нийлүүлж байна.
Компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан. Үүний дүнд үйлдвэрлэлийн хэмжээ 89 хувиар буюу 1,489 тн, борлуулалтын орлого 6 тэрбум төгрөгөөр буюу 57 хувиар, бүтээгдэхүүний нэр төрөл таваас 26 болж өсжээ.
Цар тахлын жилүүдэд төрөөс цахилгаан, дулаан, ус зэргийн төлбөрийг бүрэн хариуцаж байсан нь ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад томоохон дэмжлэг болсныг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн, ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд бодит хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.
Үүний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болсон.
Мөн дээрх хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргаж байна.
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна