2025 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумдын нутгаар ахиухан хэмжээний буюу 10-20мм нойтон цас, цас үргэлжлэн орж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Мөн Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар 5-9мм нойтон цас, цас орж, их цасны аюултай үзэгдэл ажиглагдана. Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах бөгөөд орох цасны зузаан 15-20 см байх юм байна. Гуу жалгандаа үүнээс илүү зузаан цасан бүрхүүл тогтох юм байна.
Энэ нь малын бэлчээрлэлтэд, ялангуяа бог малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулах, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа, зам, эрчим хүчний шугамд мөстөлт үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа. Иймд эдгээр өдрүүдэд цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээллийг тогтмол харахыг зөвлөлөө.
Энэ үзэгдэл 11 дүгээр сарын 6-ны оройгоос эхэлж 7, 8-нд үргэлжлэн орно. Гол эрчим нь 11 дүгээр сарын 7-ны өдрөө төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойгуур, 7-8-нд шилжих шөнөдөө зүүн нутгийн хойгуур гараад өнгөрнө гэдгийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна