Түүнд улс төрийн зорилготойгоор хэрэг үүсгэсэн байх магадлалтай бөгөөд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно гэдэг байр суурьтай байгаа бололтой.
УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь өнөөдөр түүнийг улс төрийн гэмт хэрэгт татах хэмжээнд хүртэл асуудал өрнөчихөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, 09 дугээр сарын 27-нд болсон МАН-ын даргын сонгуульд Д.Амарбаясгалан олонхын санал авч, МАН-ын дарга болсон байдаг.
Гэвч энэ нь түүний өрсөлдөгч Г.Занданшатарт таалагдаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээр Монголын улс төр өмнө нь байгаагүйгээр бужигнаж эхэлсэн юм. Тухайлбал, Д.Амарбаясгалан МАН-ын даргын тамгыг хүлээн авснаас ердөө гурав хоногий дараа буюу 09 дугээр сарын 30-нд Г.Занданшатар өрөөндөө мэдэгдэл хийж, “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай нэр холбогдсон” гэж зарлаад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо мэдэгдсэн байдаг.
Б.Энхбаярын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан цагаас эхлэн нүүрсний хулгайгаас авахуулаад хүн амины ноцтой гэмт хэрэгт хүртэл гүтгэж эхэлсний учир ийнхүү тайлагдсан билээ. Ийнхүү яаравчлан АТГ-аас түүнд хэрэг үүсгэсэн нь ирэх 7 хоногт болох эрх баригч намын 31 дүгээр Их хурлаас өмнө хуралд оролцуулахгүй байх тактик байх ч магадлалтай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна