Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 6-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.603 болжээ.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,565, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 12 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5090 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3154, 5-9 насны 1762 хүүхэд, 15-19 насны 1722 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна