“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ. Энэ талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “НИТХ-ын 2019 оны тогтоолоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийслэлийн хэмжээнд авто зогсоолын менежментийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 50 авто зогсоолын менежментийг сайжруулахаар 2023 оноос эхлэн “Эн Ти Би” компани ажиллаж байна. Эдгээр авто зогсоол нь цахилгаан автомашин цэнэглэх систем, автомат төлбөрийн систем зэргийг агуулна. Ингэснээр иргэд нэгдсэн системд холбогдож, авто зогсоолыг урьдчилж захиалах зэргээр яаралтай болон хугацаа хэмнэх арга хэмжээг авах боломжтой юм. Тиймд иргэдийн ая тухтай хөдөлгөөнд оролцох байдлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хүрээнд эдгээр авто зогсоолын төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлсэн. “Кэй эйч апартмент”, Спортын төв ордон зэрэг байршилд эхний ээлжийн тохижилтын ажил бүрэн дууссан. Мөн хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ажлууд түр хугацаанд зогсох бөгөөд ирэх оны хавраас тохижилтын ажил үргэлжилнэ” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна