Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд 112, 18 насанд 93 бөх гурван өдөр уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас 2025 оны Үндэсний бөхийн улсын аваргууд тодорлоо.
16 насанд
17 насанд
18 насанд
Залуучуудын 19-20 насны ангилалд
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Хэнтий аймгийн БТСГ с.з ГЛувсандорж нар тус тус хүртлээ
Өсвөр үеийн багийн дүнгээр МУГД, улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Эв Монгол клуб тэргүүлж аваргын алтан медаль, аймгийн арслан Б.Сүхбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн БТСГ удаалж мөнгөн медаль, Б.Батзориг дасгалжуулагчтай Алдар спорт хороо гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль гардсан юм..
Залуучуудын ангилалд багийн дүнгээр чөлөөт бөхийн Спортын мастер Ц.Мандалсүрэн дасгалжуулагчтай Аваргууд академи, улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Эв Монгол клуб, аймгийн начин Б.Батзориг дасгалжуулагчтай Алдар спорт хороо тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Улсын заан Р.Давааням агсны нэрэмжит Тусгай шагналыг Аваргууд академийн Т.Дөлгөөнд аймгийн заан Ө.Дүүрэнбаяр гардуулав.
Шагналыг МУХБ, МУГТ, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МУХБ, МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон Хэнтий аймгийн аймаг, сумдын удирдлагууд, ивээн тэтгэгч нар гардуулсан юм. Ирэх он буюу 2026 оны Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Архангай аймагт зохион байгуулагдана.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна