Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр болон Солт Лейк хотын захирагч Женни Вилсон нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичиг нь хотуудын харилцааг шинэ шатанд гаргахад чиглэж буй. Тэр дундаа эдийн засаг, боловсрол, хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах юм. Солт Лэйк хот нь халамж хүмүүнлэгийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлд Америкдаа тэргүүлдэг. НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотын хувьд Агро-сити эдийн засгийн тусгай бүс байгуулсан. Уг бүсэд Солт Лейк хот үйлдвэрээ барьж байгуулах боломжтой. Ингэснээр зөвхөн Монголд төдийгүй манай хоёр хөрш оронд ч үйлдвэр үйлчилгээгээ нэвтрүүлэх гарц нээгдэнэ. Улаанбаатар -Солт Лэйк хотууд боловсролоос гадна олон чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүний нэг нь эдийн засаг, үйлдвэр үйлчилгээний салбар юм” хэмээв.
Солт Лейк хотын захирагч Женни Вилсон НИТХ-ын дарга А.Баяр болон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны санамж бичгийг бодит ажил хэрэг болгоход хичээгүйлэн ажиллахаа илэрхийлэв.
Улаанбаатар хот АНУ-ын хоёр дахь хоттой албан ёсны санамж бичиг байгуулж буй нь энэ юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна