Хөвсгөл аймгийн Ханх сумаас зүүн хойд зүгт 18 км-т /Аймгийн төвөөс хойд зүгт 310 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн хойд зүгт 99 км, Цагааннуур сумын төвөөс Зүүн зүгт 107 км /-т 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдлээ.
Тус сумын Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс, малчин иргэдээс газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байдлыг тодруулахад "Газар хөдлөлт болсон газрын ойролцоо малчин өрхүүд амьдардаг, тал хээр газар, чичирхийлэл аяга сажигнаж, ор дайвалзах байдлаар бага зэрэг мэдрэгдсэн. Одоогоор учирсан хохирол байхгүй" гэж мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 4, Тосонцэнгэл суманд 1, Ханх суманд 6, Алаг-Эрдэнэ суманд 1, Ренчинлхүмбэ суманд 1, Баянзүрх суманд 2, Цагаан-Уул суманд 1, Цэцэрлэг суманд 2 удаа нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдээд байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна