ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн туршид эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлж байсан.
Б.Эрдэнэсүхийг аравдугаар сарын 17-ны өдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан. Улмаар 11-р сарын 17-нд суллагдах ёстой байсан ч Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, шүүх хурал өчигдөр буюу 10-р сарын 30-нд боллоо. Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авснаар түүнийг өчигдөр сулласан байна.
Тус шүүхэд яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Э.Э, Д.О нараас тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч нарын яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Э.Э, Д.О нараас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзжээ.
Тиймээс яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Э.Э, Д.О нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
119.245.121.135
aimar adguus be uhej dald or
Хариулах122.201.31.148
Араатан аргагүйл хүчтэй юм даа????????
Хариулах59.153.113.24
Энэ араатан эхнэр болон эцэг эхийг нь дүү нарыг ньтзодож дарамтлаад хариуцлагагүй нь ерөнхий шүүгч 100% хариуцна биз дээ
Хариулах