Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн 10 дугаар хооронд баригдах нэгдсэн эмнэлгийн төсөл үргэлжилж байна.

Moderator
2025/10/30

Өнөөдөр Азийн хөгжлийн банкнаас төсөл хариуцсан ажлын хэсгийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн удирдлагуудтай уулзаж, төслийн явц, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

- Төслийн үйл явц:
Одоогоор эмнэлгийн дулааны эх үүсвэрийн барилгын газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Газраа чөлөөлж буй айл өрхүүдтэй холбогдох хууль, журмын хүрээнд зөвшилцөн ажиллаж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны зүгээс эдгээр өрхөд нийгмийн дэмжлэг үзүүлэх судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Мөн нэгдсэн эмнэлгийн барилгын олон улсын тендерийн сонгон шалгаруулалт ирэх онд зохион байгуулагдана. Өндөр төсөвтэй, томоохон бүтээн байгуулалтын ажил учраас барилгын тендерийн сонгон шалгаруулалт тодорхой хэмжээнд хугацаа шаардах тул он дамнан үргэлжлэхээр байна.

- Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор:
Төвөөс зайдуу, алслагдсан хороодын иргэд хамгийн ойроос эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хугацаанд авах боломж бүрдэнэ.

Түүнчлэн эмнэлгийн дэд бүтцэд бага нүүрсхүчлийн технологи нэвтрүүлж, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг ашиглах нь Улаанбаатар хотын ногоон хөгжлийн зорилготой нийцэж байгаа юм.

- Төслийн санхүүжилт ба хамтын ажиллагаа
Төслийг Азийн хөгжлийн банк бүрэн санхүүжүүлж, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран хэрэгжүүлж байна.

#ЧингэлтэйДүүрэг #ЧингэлтэйнМэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна