УИХ -ын гишүүн С.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Багш нарын цалин хөлс нэмэх талаар хамтын гэрээг баталгаажуулж байж хүчин төгөлдөр болох ёстой. Өнөөдөр Үйлдвэрийн эвлэл Засгийн газартай хэлэлцээрээ эхлээд явж байгаа.
Ирэх ондоо багтааж багш нарын цалинг 2.5 сая болгох, цаашлаад 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй. Хэлэлцээрээ хурдан байгуулж үр хүнд хүрэх хэрэгтэй. Хоёр талын тоо зөрүүтэй байгаа учраас хэвлэлээр мэдэгдэл хийгээд суугаад байж болохгүй.
Өнөөдөр хэлэлцээр Боловсролын яам дээр үргэлжилж байна. Төсөв батлагдахаас өмнө нэг тоон дээр тогтож, баталгаажуулах чухал. Одоо багш нараас гадна бусад салбараа яах уу гэдэг асуудал бас гарч ирж байна. Жил бүр цалин нэмнэ гэдэг бодит байдал дээр нэмэгддэггүй. Хэлэлцээрээ зөрчиж байгаа учраас багш нар ажил хаялт зарлаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ажил хаялтыг битүү улс төржүүлээсэй.
Улсын төсөв батлахад 12 хоног үлдлээ. Төсвөө баталж чадахгүй бол улс төрийн хямрал руу орно. Төсвөө баталж чадахгүй бол төрийн алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих эрсдэл бий. Энэ улс төрийн хямралын хурдан зогсоох хэрэгтэй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
124.158.108.160
Demjij bn 3.5 bolgoroi, bayarlalaa....
Хариулах