Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх ажиллагаа явуулахаар болжээ. Учир нь түүнд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхийн нэхэмжлэлээ гардаж аваад хариу тайлбар өгөх ёстой ч бултаж зугтсаар өдийг хүрч байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр тус тойргийн шүүхээс Б.Энхбаярт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Тэрбээр нэхэмжлэлээ хүлээн авсан ч нотлох үүргээ биелүүлэхгүй байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох шаардлагатай буюу нотлох үүргийн хуваарьтай учраас ийнхүү албадан ирүүлэх ажиллагаа хийхээр бэлтгэж байгаа ажээ.
Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “хүн нухаад, чандарласан”, “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
66.181.183.210
Юу нь гүтгэх вэ дээ АБ-г яллагдагчаар татагдаа биздээ
Хариулах66.181.179.108
Очооч тэнэгээ хүн гүтгэх чинь эрүүгийн гэмт хэрэг, Зандан энэ 2-т эрүү үүсгэх болсон яагаад эрүү үүсгэдэггүй Цагдаа, Шүүх вэ хууль хүн бүрт адилхан үйлчлэх ёстой шүү
Хариулах122.201.31.1
Зөв
Хариулах