Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар хороодын Засаг дарга нартай уулзлаа.
Нийслэлийн хэмжээнд 400 орчим түлш борлуулах цэг ажиллаж буй. Цэгүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэллээ. Хороодын Засаг дарга нар түлш савлагаан дээр бичсэн хэмжээндээ хүрэхгүй байх, зарим айл өрхүүд байшин сууцны хэмжээ том, нам даралтын зуухаар халаалтаа шийддэг зэргээс үүдэн өдөрт нэг шуудай түлш хүрэхгүй байгаа асуудлаар иргэд гомдол санал хэлж байгааг хотын даргад уламжиллаа.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нүүрсний хангамжийг сайжруулах ажлууд үе шаттай хийгдэж байгааг онцолж, үргэлжлүүлэн “Тавантолгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хороод хамтарч ажиллаж, өрхийн мэдээллийн бүртгэлийг шинэчлэх нь юун түрүүнд чухал бөгөөд түлшний хулгайн асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. 12 дугаар сард агаарын инверс тогтоогүй үед агаарын бохирдлыг хэмжиж, үр дүнгээ дүгнэнэ. Үйлдвэрийн дамжлагаас хэрэглэгчдийн гарт ирж буй түлшний чанарын хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгоё. Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно. Төрийн ажлыг хариуцлагатай хийх ёстой. Мөн том метр кв-тай, нам даралтын зуухтай сууцуудыг халаахад өдөрт олгож буй түлш хүрэхгүй байгаа асуудал яригдаж байна. Хороон Засаг дарга нар айл өрхүүдээрээ явж, дээрх айл өрхүүдэд түлшний өдрийн хэмжээг нэмж, уян хатан ажилла. Нам даралтаар халдаг зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгох хэрэгтэй” гэв.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
103.212.118.126
Цэгүүдээ нэм борлуулалтаа нэм нүүрсээ шинэ хуучин гэлтгүй хүрэлцээтэй байлга цэгүүдийг хуучин хаана заруулж байсан тэр газарт нь заруулж өндөр настан тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон машин тэрэг байхгүй айл өрхүүдэд тун хэцүү хүндрэлтэй байгааг анхаарч даруй арга хэмжээ авах хэрэгтэй бна
Хариулах