УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах тайлбарыг оруулжээ. Тэрбээр:
"2 долоо хоногийн өмнө би ЭЗБХ-нд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөөр 1,5 их наяд төгрөг тараагаад байгаа нь инфляц өсгөж мөнгө биш цаас болгоод байгаа буруу бодлого гэж хэлсэн нь олон нийт дунд ихээхэн шүүмжлэл авсан.
Анх 2020 оны 5-р сарын 6-нд МАН Засгийн газар сонгуулийн өмнө зургаан сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, 547 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд МАН 76-аас 62 суудал авсан бөгөөд дараа нь энэ бодлогоо зогсоож чадаагүй өнөөг хүрсэн.
2024 оны сонгуулийн өмнө мөн адил ЭТТ-ийн 350,000 төгрөгийг 1.1 их наяд төгрөгөөр тарааж, “Шинэ хоршоо” хөтөлбөрөөр 842 тэрбум төгрөгийн зээл олгосноос ердөө 38.8 тэрбум төгрөг нь л эргэн төлөгдсөн. Түүний үр дүнд МАН дахин 68 суудал авсан.
Энэ зүй тогтлыг л бид маш сайн анзаарах хэрэгтэй. Яагаад сонгуулийн өмнө иргэдийн дансанд мөнгө бэлнээр орж болдог хэрнээ энгийн үед багш, эмч нарын цалинг нэмэх болохоор “БОЛОХГҮЙ” болдог вэ? Сонгуулийн өмнө нэмсэн хүүхдийн мөнгөө болиулж чадахгүй, харин өөр намын нэг гишүүн болохгүй зүйл гэж хэлэхэд нь “өөрчилж байгаа” мэт жүжиглэдэг. Гэхдээ дараагийн сонгуулийн өмнө дахин нэг хөтөлбөр гаргаж, дахин мөнгө тараана. Ингэж л “чөтгөрийн тойрог” үргэлжилдэг.
Иргэдийн зүгээс хамгийн нийтлэг гарч буй байр суурь нь “Мөнгө цаас болж байгааг бид мэднэ, гэхдээ хүүхдийн мөнгийг хасахаас өмнө үр ашиггүй, шамшигдсан төсөл, татаасаа болиоч” гэсэн санал юм. Би энэ байр суурийг бүрэн дэмжиж байна.
Манай баг Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нарын хамт 2026 оны төсөв дээр 22 саналыг төсвийн гуравдугаар хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр өгөөд байгаа бөгөөд эдгээрийн нийлбэр дүн нь 1.2 ИХ НАЯД төгрөг.
Өнгөрсөн жил олон нийтийн шахалтаар 24 суманд соёлын төв барих 100 тэрбум төгрөгийн төсөв цуцлагдсан нь том амжилт байсан. Тэгвэл энэ жил бид хамтдаа илүү том үр дүнд хүрч чадна.
Иргэдийн оролцоо, сэтгүүлчдийн тусламж, ил тод мэдээлэл дээр суурилж чадвал Монгол Улсын төсөв шударга болно.
Үнэнээ хэлэх зориг гаргаж, хамтдаа энэ тойргийг зогсооё" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна