Шадар сайд С.Амарсайхан “Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй” тул ажлаа өгч байна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр цахим хуудастаа “Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ. Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.
Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.
Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.
Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.
Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно" гэжээ.
Сануулахад, тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-ын огцруулах бичигт танхимаасаа ганцаараа гарын үсэг зурсан байдаг.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна