МАН-ын удирдах зөвлөлийн өнөөдрийн өргөтгөсөн хуралд үe үeийн намын дарга нар оролцжээ. Ингээд МАН-д үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсэг хоёр хоногт асуудлуудыг хэлэлцэнэ. Тус ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалж, УИХ дахь МАН бүлгийн дарга болон бусад үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэхээр болжээ.
МАН-ын EНБД Я.Содбаатар:
-МАН доторх улс төрийн нөхцөл байдал, УИХ-ын даргын томилгоо, бүлгийн даргын томилгооноос үүдэж ажлын хэсэг гаргалаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхээр нэгдэж эв нэгдлээ хангах чиглэлээр үүрэг авсан. Намын даргаар ажиллаж байсан ахмадуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, хоёр талдаа уулзалт хийж шийдэл гаргана. Мөн улсын төсвийг цаг хугацаанд нь багтаж батлах, цалин, тэтгэврийн асуудлыг ойрын үед шийдвэрлэх ёстой гэж үзсэн.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахална. Бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар ажиллана.
Арваннэгдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд намын Их хурлаа хийнэ. Дөрвөн жилд нэг удаа хийгддэг тус ээлжит Их хурлаар намын даргын асуудал яригдана. Бага хурлаар сонгогдсон ч Их хурлаар хэлэлцэгддэг гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна