УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг ХҮЧИНГҮЙ БОЛГОХ өргөдлийг дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давлаа

Moderator
2025/10/26

УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно" гэж заасан байдаг.

Энэхүү асуудал өмнө нь нийтэд ил болж багагүй шүүмжлэл дагуулсан байдаг. Тэгвэл иргэн Ц.Батболд тус заалтыг хүчингүй болгуулах нийтийн өргөдөл энэ оны есдүгээр сарын 24-нд санаачлан, гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Тэгвэл тус нийтийн өргөдөлд гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянга давлаа. Өнөөдрийн байдлаар 100,243 иргэн дэмжсэн байна. Ингэснээр УИХ-аас дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах боломж бүрдэж байгаа юм.

Нийтийн өргөдлийн агуулгын талаар санаачлагч "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тодорхой хувь хэмжээгээр олгохоор хуульчилсан. Энэ заалтаар ажилгүйдлийн тэтгэмжийн дээд хэмжээг хамгийн ихдээ ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 180-аас дээш сар бол сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийн 70 хувиар тооцож олгохоор заасан байна. Энэ заалт нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн Монгол Улсын бүх иргэнд хамаарах, адил тэгш үйлчлэх хуулийн заалт юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дах хэсэгт улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил, бүрэн эрх нь төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл дээрх бүрэн эрхийн хугацаа, бүрэн эрх нь дуусгавар болоход улсын их хурлын гишүүн нь Монгол Улсын жирийн иргэн гэх статустай болно. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэсэн нь тодорхой хэсэг, бүлэг этгээдүүдэд давуу байдал бий болгосон, цөөнхийн эрх ашигт нийцсэн, адил хүчин чадалтай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Монгол Улсын нийт иргэн болон улсын ашиг сонирхолд хохиролтой, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтудыг зөрчсөн байна. Хууль тогтоогч өөртөө хуулийн аргаар илт давуу байдал бий болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн өмнөтгөл хэсгийн Монголын ард түмэн бид: “...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн тунхаглалтай шууд зөрчилдөж байна" гэжээ.


Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.197
    2025/10/27

    Өөрсөндөө зориулж хууль батлах нь гэмт хэрэг шүү цуцал

    Хариулах
  • 103.57.95.197
    2025/10/27

    Цуцал огцор

    Хариулах
  • 59.153.112.111
    2025/10/27

    Дэмжиж байна.Гишүүд больчихмоор байна

    Хариулах
  • 66.181.161.186
    2025/10/27

    Дэмжиж бн

    Хариулах
  • 66.181.161.186
    2025/10/27

    Дэмжиж бн

    Хариулах
  • 202.126.89.224
    2025/10/27

    тэтгэмж цуцлахыг дэмжиж бна шаардаж бна ард түмэнтэй ижил түвшинд бай ичиж амьдараач ээ ард түмнээ мөлжөөд арай юу

    Хариулах
  • 202.126.89.224
    2025/10/27

    тэтгэмжээ больж үз шуналтай юм бэ ханаж цадахаа байж

    Хариулах
  • 202.126.89.224
    2025/10/27

    тэтгэмжийг цуцла

    Хариулах
  • 202.126.89.224
    2025/10/27

    Дэмжиж бна юу хийж бүтээсэн гэж ийм их тэтгэмж авдагийн

    Хариулах
  • 202.9.46.56
    2025/10/26

    Их хурлын гишүүд яахлаараа ард түмнээс илүү эрх эдлэх ёстой гэж

    Хариулах
  • 202.9.46.56
    2025/10/26

    Их хурлын гишүүд яахлаараа ард түмнээс илүү эрх дархтай байна гэж байхгүй шүү

    Хариулах
  • 103.168.34.67
    2025/10/26

    Эсэргүүцэж байна

    Хариулах
  • 202.55.188.85
    2025/10/26

    Их хуралд сууж баяжаад дахиад тэтгэмж авна гдг чинь шударга бус бнашдээ.ийм аймар шуналтай бж бохгүй шдээ

    Хариулах
  • 202.55.188.85
    2025/10/26

    Эсэргүүцэж байна.

    Хариулах
  • 43.228.129.72
    2025/10/26

    Demjij bna

    Хариулах
    • 202.126.88.113
      2025/10/26

      дэмжиж байна

    • 66.181.180.20
      2025/10/26

      Дэмжиж байна