Тиймээ миний бие сумын төвд эгэл бор ажилчны хүүхэд болж төрсөн нь үнэн.
Тусд орох үедээ малын захад өссөн нь ч үнэн.
Багануур дүүрэгтээ 10-н жилийн боловсрол эзэмшиж, ачит багш нарынхаа ачаар өдий дайтай яваа нь үнэн.
Тэнгэр дээд сургуульд суралцаж философич мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн нь ч үнэн.
Багануурын ерөнхий боловсролын сургуулийг, суралцаж төгссөн Тэнгэр дээд сургуулийг маань "муу" гэж хэн хэлээд байгаа юм.
Суралцаж төгссөн сургууль, ачит багш нартаа үргэлж баярлаж явдаг юмаа.
Аль ч сургууль байсан ардын олон багш нар заах ёстой хичээлээ зааж сургаад л явдаг. Багшийн заасан хичээлийг хэрхэн сурч, шингээж авах нь тухайн суралцагчийн л асуудал.
Боловсролыг дипломоор хэмждэг хүмүүст бол боловсрол мэдлэг нимгэнтэй хүнд нь тооцогдох байхаа.
Төрийн албанд анхан шатны нэгж хорооноос нь эхлээд мерит зарчмаар яваа хүн энэ төрд цөөхөн л боловуу.
Ард түмний татвар төлөгчдийн мөнгөөр гадаад, дотоодод суралцаж, гоё сайхан мэргэжил эзэмшиж ирээд, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй улс орондоо өртэй яваа нөхдийн нэг нь би бишээ.
Аав ээжийнхээ зааж сургасан гэрийн хүмүүжил, бусдыг хайрлах хүндэтгэх ёс зүй, хүний яс муудсан энэ цаг үед ямар ч боловсролоос илүү эрхэм дээд гэдэгтэй огтхон ч эргэлздэггүй билээ.
Монгол улсын Үндсэн хуулинд хэнийг ч ...боловсролоор... нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалт байдгийг мартаж болохгүй юм.
Нийгэм, улс төрд идэвхтэй амьдрах үүднээс өөрийн итгэл үнэмшлээрээ улстөрийн сонголт хийж МАН-ын гишүүн болсон минь үнээн.
Улс орныхоо үүх түүх, хөгжил дэвшлийг төдийгөөс өдий өдий зэрэгт алдаа оноотой нь авч ирсэн намаараа ч бахархаж явдагаа нуух юун.
Эх орноо, ард түмнээ, нам хүчнээ авилгач, хулгайчдаас цэвэрлэх зорилготой хийсэн бидний нөхдийн тэмцлийг мохоох гэсэн дайралт, доромжийг бид даваад гарнаа.
Юуны төлөө зорьж явсныг цаг хугацаа ч харуулах болноо.
Асар их байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай манай улс, та бид яагаад улс орноороо өртэй ширтэй, ард түмнээрээ ядуу зүдүү амьдрах ёстой гэж. Энэ бол цэвэр муу төрийн буруу бодлогын гай.
Иргэд сонгогчдынхоо итгэл, дэмжлэгээр хоёронтоо төрийн эрх барих түвшинд сонгогдож сууж байгаа нь үнээн.
Өнгөрсөн хугацааны алдаа оноог том зургаар нь харахыг хичээж явнаа.
Үүний эх үндэс нь улстөрийн намуудад байна гэж хувь хүнийхээ хувьд дүгнэж байнаа.
Нам нэрийн дор сэм хуйвалдаж, алдаагаа нууж, ард түмнээ хуурч мэхэлж явсаар өнөөдөр тартагтаа тулж байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч байх шиг. Хэдий болтол бид ард түмнээ хуурч, мэхэлж явсаар хаа хүрэх вэ.
Нам доторх муу муухай, хулгай дээрмээ ил гаргаж, хариуцлага хүлээлгэе л гэж явна.
Ардын намын хуваагдлын хэрүүлд нэг тал нь ялж ардын баатар болж, нэг хэсэг нь төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгтнүүд болж байх шиг.
Үгүйээ энэ хэрүүл тэмцэлд хэн ч ялаагүй, ард түмэн ялагдлаа. Учир нь авилгач, хулгайчид ард нь нуугдаад хоцорлоо. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Жинхэнэ нүүрсчид нь хэн байв. Жинхэнэ авилгачид нь хаана байна. Ажлаа хийж чадахгүй байгаа ардын намаас сонгогдсон Засгийн газарт хариуцлага тооцоё, авилгач хулгайчдаас намаа, цаашлаад төрөө цэвэрлэж авах л тэмцэл байсан юм.
Түүний төлөө тэмцсэн бидний хэдэн нөхдийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлуулж, доромжилж, гүтгэж харлууллаа. Одоо болох юм бишүү. Аливаа юманд чинь хэмжээ хязгаар гэж байдаг биздээ. Яасан их эрх мэдэл, яасан их мөнгөтэй юм бэ.
Тэглээ гээд бидний тэмцэл мохохгүйээ. Тэгэх тусам үзэл бодолдоо хатуу бат зогсож, үнэний талд тууштай байж, улс орноо, ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөөх хүсэл зориг минь улам бадамлах болноо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өвлийн VIII наадмын мөсөн шагайн харваан шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна