Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж очсон бүлэг гишүүд нь өөрсдөө Үндсэн хууль,түүний логикийг огт ойлгоогүй баахан балваан, дебилүүд байлаа. Хууль биш, улстөр ярьсан сүгсэлзүүрүүд!
Гэхдээ, Баясгалан, Мөнхсайхан нарыг хараад мөн их гайхсан. Баясгалан бол маш туршлагатай, буурьтай, улстөрждөггүй мэрэгжлийн хуульч. Мөнхсайхан бол Үндсэн хууль, хүний эрхийн хоорондын харилцаагаар мэргэшсэн манайдаа топ хуульч. Энэ хоёр хоёулаа, Үндсэн хууль зөрчсөн маргаанийг зөвхөн иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу авч хэлэлцэх бөгөөд, ийм өргөдөл,мэдээлэл байхгүй үед албан тушаалтны хүсэлтийг авч үзэх ёсгүй гэдэг Үндсэн хуулийн 66-р зүйлийн 1-дэх заалтын логикийг маш сайн мэднэ. Жишээ нь иргэн Бат-Үүл бээр, Занданшатарын засгийн газрыг Үндсэн хууль зөрчин огцоруулсаныг маргаан үүсгэхээр өргөдөл гарган Цэцэд хандаад, Бат-Үүлийн энэ өргөдөлийг хэлэлцэж өгөөч гэж Занданшатар хүсэлт гаргавал Цэц авч хэлэлцэх ёстой. Хэн нэгэн иргэн өргөдөл, мэдээлэл гаргаагүй, дан ганц төрийн албан тушаалтан хүсэлт гаргавал Цэц асуудлыг авч хэлэлцэх ёсгүй. Яагаад, иргэн асуудал үүсгээгүй тохиолдолд төрийн байгуулалын хүсэлтийг Цэц авч хэлэлцэх ёсгүй вэ гэдгийн гол логик нь төрийн инститүүцүүд өөрт тааруулан Үндсэн хуулийг хэрэглэх “эрх олж авах” гээд Цэцийн үүдэн дээр овоороод суучихана, Цэц төрийн “эрх мэдэл хуваарилдаг төв” болох улстөрийн эрсдэлтэй, сүүлдээ Үндсэн хуулийн хямралд хүргэнэ гэдэг явдал юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, Цэцийг, Үндсэн хууль хамгаалах бус, төрийн инститүүцүүдэд өөрийн үзэмжээр “эрхийн гэрчилгээ” олгодог газар болгох аюулаас хамгаалах зориулалтаар 66-р зүйлийн 1-ийг гаргасан юм шүү дээ!
ҮХ-ийн энэ гүнзгий утгатай логикийг УИХ-ын балваанууд мэдэх ч үгүй, харин Баясгалан, Мөнхсайхан хоёр бол мэдэхийн цаагуур мэднэ. Энэ тохиолдолыг хүртэл ҮХЦ нь иргэнгүй төрийн албан тушаалтны хүсэлтийг авч үзсэн тохиолдол, МАН-ын хүчиндэж хийлгэсэн 3-аас илүү үгүй. Дандаа иргэн Ламжав, Ариунболд гэх мэт иргэдийн өргөдөл,мэдээлэл авч хэлэлцэж байсан бөлгөө!
Баясгалан, Мөнхсайхан нар яаж байгаа юм бол?!
Үндсэн хууль бол Монгол Улсын иргэнтэй байгуулсан “нийгмийн гэрээ” болохоос, төрийн байгуулал, албан тушаалтантай байгуулсан гэрээ огт биш. МАН-ынхан хэзээ ч үүнийг ойлгож байгаагүй!
Цэцийн дээр өргөдөл,маргаан гаргах онцгой эрхтэй Монгол Улсын иргэд байдаг бөлгөө. Тэд л төртэй байгуулсэн “нийгмийн гэрээ”-г Монгол Улсын Үндсэн Хууль гэдэг. Хөх тэнгэр гэж бүү андуур!
Иргэнд мэдэгдэлгүйгээр төрийн байгуулалууд, Цэцээс эрх мэдэл авсан тохиолдол хавтгайрч эхэллээ!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өвлийн VIII наадмын мөсөн шагайн харваан шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
66.181.177.111
Э.Батүүл ёстой мундаг, тодорхой тайлбарлажээ.Өөрсдөө Үндсэн хуулиа түүний логикийг огт ойлгоогүй хуралдаад л...Их хурлын гишүүд нь ч мэдэхгүй байгаа нь үнэн... Ер нь ичмээр л юм болж байна Төртэй байгуулсан ,, нийгмийн гэрээг,,-г Монгол Улсын Үндсэн Хууль гэдэг. Заргалдах ёстой. Ийм завхрал байж хэрхэвч болохгүй
Хариулах122.201.31.205
батүүл ямар мундаг ум бэ одоо заргалд даа та нар
Хариулах66.181.184.69
ҮХЦ хэлэлцэх ёсгүй маргааныг шүүрэн авч хэлэлцсэнийг Э.Бат-Үүл тодорхой хэллээ. ҮХЦ дүгнэьт гаргасан ба тогтоол гаргаагүй тул УИХ энэ дүгнэлтийг 15 хоногийн дотор Чуулганаар хэлэлцэж шийдвэр гаргах эрх байгаа. Энэ үед Э.Бат-Үүлийн онцгойлон дурьдсан хэлэлцэх ёсгүй асуудлыг хэлэлцсэн үндэслэлээр Цэцийн дүгнэлт зөв бурууг тогтоох шаардлагатай болжээ.
Хариулах59.153.114.51
Үндсэн хуулийн 66-р зүйлийн 1-д тодорхой цэц авч хэлэлцэхгүй асуудлаар хуралдсан байна энэ нь үндсэн хууль зөрчиж байна.
Хариулах