Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн яам болон түүний харьяа 12 байгууллагад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр бэлэн байдлаа ханган оролцсон юм.

Бэлэн байдлын үзлэг нь гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой.

Зам, тээврийн яам буюу Зам, тээврийн улсын алба нь гамшиг эрсдэлийн үед өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах чухал салбар. Байгалийн гамшгийн үед үер уснаас үүдэж, зам эвдрэх угаагдах, салхи шуурганд зам, даваа хаагдах эрсдэлтэй үед зам тээврийн салбар гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг шуурхай ханган ажиллах, авто зам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан эвдрэл гэмтлийг шуурхай арилган хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд мэдээлэх чухал үүрэгтэй салбар гэдгээрээ онцлог.

Үзлэгээр салбарын хэмжээнд старлинк сансрын төхөөрөмжтэй нь харилцаа, холбоо тасарсан үеийн мэдээ мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангуулсан, мэргэжлийн ангийн хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн жигдрэлт, гамшгийн үед ашиглах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангасан зэрэг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 80 хувь буюу “Хангалттай” дүгнэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна