Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд ажиллаж, нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Гэсэн хэдий ч ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийсэн. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороо, ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн тухайд төслийн нөлөөлөлд нийт 85 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 орчмыг нь чөлөөлөөд байна. Намгархаг хөрс ой модноос хоёр дахин их хүчил төрөгч ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Ногоон нуур орчим нь намгархаг хөрстэй учраас хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад маш тохиромжтой” гэж онцолсон юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 51 байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлт хийжээ. Эхний 34 байршилд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан бөгөөд зураг төслийн шатандаа явж байгаа аж. Мөн “Хотын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх хүрээнд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Улсын их дэлгүүр, Чингис хаан үндэсний музей, Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн, Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэн гэсэн маршрутаар 1.5-2 радиус дотор алхах боломжтой маршрут гаргаж байгаа” гэдгийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын архитектор С.Ууганбаяр хэллээ.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна